Малайзад монгол эмэгтэй амиа алдлаа

malaizМалайзын Таман Малури хотод Монгол эмэгтэй 6 давхараас унаж амиа алджээ. Энэ талаар http://www.nst.com.my/node/80272 сайтад  мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр хэрэг өнгөрөгч Ням гаригт болсон бөгөөд хөршүүд нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нарыг очиход эмэгтэй аль хэдийн нас барсан байна. Хөршүүдийн хэлж байгаагаар гэнэт хүн хашгирах чимээ сонссон байна. Анхан шатны мөрдөн байцаалтаар хохирогчийн гэрт 3 монгол эмэгтэй амьдардаг байсан ба цагдаа нарыг очиход зочны өрөө, хоолны ширээ зэрэг нь эвдэрч сүйтгэгдсэн, шил хагарсан шинжтэй байсан байна. Цагдаа нар одоогийн байдлаар үхлийн шалтгааныг шинжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих