Гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

uls_55402aa3ac6ec_1

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 11 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 58 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн 1 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих