П.Энхмөнх оргон зугтаасан гэнэ

2617e3559076d782big

Алдарч уяач Г.Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” компанийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэргээр хуулийн байгууллагад удаан хугацаагаар шалгагдаж байхдаа гадагшаа гарсан гэх мэдээлэл байна. Хохирогч Г.Дэлгэрмаа “Энэ хэрэг прокурорын байгууллагад удаан хугацаагаар шалгагдаж байгаа.

Харин сэжигтэн этгээд намайг элдвээр доромжилж, айлган сүрдүүлсэн. Эцэстээ энэ хэргийг хаалгахаар прокурорын байгууллагад нөлөөлсөн, элдэв хэл ам гаргаж, гадуур худал мэдээлэл тараасан. Сүүлдээ оргон зугтаасан” гэж ярьжээ.

Эл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг 6-7 жилийн хугацаанд шалгагдах учиртай. Ямар ч байсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгийг хохирогч эмэгтэй хэлж байгаа аж. /викимон.мн/


URL:

Сэтгэгдэл бичих