Дундговь аймагт “Цагаан алт” хөтөлбөр сэргэн хэрэгжиж эхлэв

Дундговь аймагт “Цагаан алт” төсөл сэргэн хэрэгжиж эхэлжээ. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхдээ урьдны “Цагаан алт” төслийг ийнхүү сэргээсэн байна.

“Цагаан алт” хөтөлбөр 2007 онд Дундговь аймагт эхэлж байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сум бүр ноос боловсруулж, бүтээгдэхүүн хийх бүлэгтэй болж, үүнд 150 гаруй хүн ажлын байраар хангагдан, аймаг орон нутгаас ч эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийж чамгүй сайн дэмжиж байсан юм. Бүлэг бүр өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болж, 3- 4 жилийн хугацаанд тогтвортой ажиллаж чадсан боловч тоног төхөөрөмжийн нөхөн сэлбэлт хийж чадахгүй, зах зээл дэхь бүтээгдэхүүний борлуулалт муугаас сүүлийн жилүүдэд бүлгүүдийн үйлдвэрлэл зогсонги байдалтай болсон байна.

32_19af0ccbfc72bd758b537123ff62dc861772e9ac

Тиймээс энэ хөтөлбөрийг эргэн сэргээж, ардын уламжлалт ур хийц, гар урлал бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хөтөлбөрийн хүрээнд сум бүрт дахин бүлэг үүсгэж, тоног төхөөрөмжөөр ханган, ажиллах иргэдийг сургаж бэлтгэнэ. Мөн борлуултын нэгдсэн цэгийг байгуулж өгөх юм байна.

Одоогийн байдлаар 11 суманд 13 бүлэг байгуулагдсан бөгөөд бүлэг бүр 1 сая 500 мянган төгрөгийн ноос угаагч, сэмлэгч, оёдлын машин зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авсан байна. Бүлгийн гишүүдийг ч сургалтад хамруулж мэргэжлийн чадамжтай болгожээ.

 

Бүлэг үйлдвэрлэлээ тогтвортой явуулах үүргийг гэрээгээр хүлээж, түүхий эдийн эргэлтийн хөрөнгийг өөрөө гарган бизнесээ эхэлнэ. Тогтвортой сайн ажилласан бүлэгт гар ажиллагаа хөнгөвчилсөн өөр бусад тоног төхөөрөмжийг нэмж өгөх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих