“Дайсны цэргүүд”-тэй тэмцэх 10 арга

1433142959556c06af192d31. ” Явья, чамайг зөндөө хүлээлээ ” гэж уцаарлахын оронд ” Гараандаа, анхаар… марш! Гүйгээд! ”

 2. ” Наадахаа идэхгүй бол амттан өгөхгүй шүү! ” гэж сүрдүүлэхийн оронд ” Энэ жаахан котлетыг идчихвэл оронд нь нэг гоё амттай юм чам руу нисээд л ирнэ дээ

 3. ” Аяга тавгаа хураа! ” гэж захиргаадахын оронд ” Хэрэв чи шидтэн байсан бол ширээгээ агшин зуур цэвэрлэчих байсан даа ” хэмээн мөрөөдөнгүй хэл. ”

 4. ” Надад битгий дараа болоод бай! ” гэж хөөхийн оронд ” Чи цаанаа жаахан тоглож бай. Намайг завтай болохоор хоёул мини-баяр хийе ”

 5. ” Битгий маяглаад бай, тэр футболкийг чинь угаагаагүй байгаа, энийг өмс ” гэж үглэхийн оронд ” Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболканы чинь хамаатан нь шүү дээ, хоёул өмсөөд үзэх үү ”

 6. Улиг болсон ” Одоо унтаач ээ! ” гэхийн оронд ” Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү? ”

 7. ” Алган боов амсах гээ юу? ” гэж заналхийлэхийн оронд ” Нэг хүн чих хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна, чухам хэн гэдэг нь сонин байна ”

 8. ” Үгэнд ороод өгөөч ээ! ” гэж аргаа барахын оронд ” Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчих бий дээ, бариад аваарай ” гэж хашгир.

 9. ” Хичнээн удаа хэлүүлэх гээв? ” гэж уцаарлахын оронд ” Нэг нууц мэдээ дамжуулъя. Сонсоод давтаад хэлээрэй. ” гэж нууцлаг маягаар шивнэ.

 10. ” Гараа угаасан уу? ” гэж улиглахын оронд ” Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа, мөрийцөх үү?


URL:

Сэтгэгдэл бичих