Өнөөдрөөс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

ccb8cc42cda5d5a2bigЭнэ жил ч бүтээн байгуулалтын ажлыг урьд жилүүдийнхээс эрчимжүүлж, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Нийт инженерийн дэд бүтцийн  1153 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Уг ажлыг  2015 оны зургаадугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16 өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийхээр бэлтгэж байна.

Иймд дулааны шугам сүлжээний ажил болон бусад автозамын бүтээн байгуулалт, АСЕМ-ийн бэлтгэл  ажилтай холбогдуулан өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 15-ны өдөөс эхлэн наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 08-20 цагийн хооронд хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах гэж байна. Дугаарын хязгаарлалт нь 7 хоногийн 6 өдөр буюу ням гарагаас бусад өдөр мөрдөгдөх бөгөөд Энхтайтаны өргөн чөлөө болон ЗЦГ-ын зүүн талын уулзвараас баруун тийш Нарны гүүрний зүүн доод уулзвар хүртэл, Баруун 4 зам, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага торйуу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, Буян ХХК-ны зүүн замуудаас дотогш замуудад үйлчилнэ. Ингэхдээ автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч тэгш тоотой өдрүүдэд, сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар сондгой тоотой өдрүүдэд зорчих юм.

Автозам, шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хэсэгчлэн хаах замын талаар цаг тухай бүрд нь урьдчилан мэдээлнэ. Мөн нийслэлийн Тээврийн газраас шинэ маршрут гарган иргэдэд үйлчилнэ.


URL:

Нэр: зочин Огноо: 10 June 2015

unuudur 15 yum uu

Нэр: Anonymous Огноо: 10 June 2015

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа юм уу? 6-р сарын 15-наас юм уу? Бичиж байгаа мэдээллийнхээ утга санаанд хариуцлага хүлээж сураач

Сэтгэгдэл бичих