Леброн Жэймс Жим Броунд хүндэтгэл үзүүллээ

CHGe_FkWkAEx22AӨнөөдөр америкийн үндэсний сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Клевлэнд Кавалерс баг Голдэн Стэйт Уорриорс багууд тоглож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Клевлэнд Кавалерс баг өөрийн цэнгэлдэх болох Охайо мужийн Quicken Loans Arena-д цувралын гурав дахь тоглолтыг хийсэн билээ.

Харин тус тоглолтыг эхлэхийн өмнө Леброн Жеймс Жимми Броун хүндэтгэл үзүүлсэн юм. Жимми Броун нь NFL-ийн Клевлэнд Броунс багт тоглож байхдаа аваргын цомыг авчирсан юм. Тэрбээр Клевленд хотын мэргэжлийн лигүүдийн багууд дотороос цорын ганц аварга цомыг 1964 онд авчирч ирж байжээ. Түүнээс хойш Охайо мужийн мэргэжилийн лигийн багууд 51 жилийн турш ямар ч хүртээгүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих