Залуу уран бүтээлчид “Залуусын наадам”-аар амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

419e9f8c-2f09-42d6-a397-7292dc2211baДэнж  хотойтол наадах Дэлгэр монголын наадам тун удахгүй болох гэж байна. Хурдан морьдын тоосонд даруулж, хуушуурын амт амтлахаар моринд хайртай түмэн Хүй долоон худгийн зүг хүлгийн жолоо залдаг. Гэвч Хүй долоон худагт морьд барианд орж ирээгүй л бол залууст хийх, үзэх зүйл бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос эхлэн Хүй долоон худагт өргөө цагаан гэрээ сүндэрлүүлж,  уралдаант хөгжөөнт тэмцээн, бүжиг наадам, дуутай хууртай Залуусын наадмыг хийсээр 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэхүү наадамд урлаг соёл, спортын алдартнууд, монголын фээсбүүкчид, твитерчид  гээд олон залуус цуглаж, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд энэ нь ч залуус бүхний хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээний нэг болоод байгаа юм.

Энэ жилийн наадамд алдартай хамтлаг дуучид аяны дугараа өргөхөөс гадна амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа түлхүү өргөх гэнэ. Учир нь Монголын Залуучуудын Холбоо залуу хамтлаг дуучдаа дэмжиж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулахаар залуу уран бүтээлчдээ урьсан байна. Мөн Залуусын наадамд ая дуугаа өргөх хүсэлтэй залууст ч боломж нээлттэй байгаа ба уг наадамд оролцох хамтлаг дуучдыг  энэ сарын 08-ныг дуустал бүртгэх аж. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88094380 дугаарт холбогдоорой.

Дашрамд сонирхуулахад, 7-р сарын 11 –нд Залуусын наадмаар морилон саатснаар  олны танил эрхмүүд, Монголын сор болсон салбар салбарын шилдгүүдтэй уулзаж, зургаа авахуулах боломж нээлттэй байгаа гэдгийг ч зохион байгуулагчдын зүгээс дуулгасан. Ингээд 2015.07. 11-ний 13 цагт Моби толгой дээр хамтдаа наадацгаая залуусаа.


URL:

Сэтгэгдэл бичих