Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорууд Х.Тамир, Б.Амарбаясгалан нар байжээ

1437616445_10604540_315040812035831_5605459692878432743_o_500x500Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээлэлсэн билээ. Хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа хоёр эрхмийг Х.Тамир, Б.Амарбаясгалан гэдэг аж. Сэжигтэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар байжээ. Энэ хоёр найзууд төдийгүй их сургуулийн нэг ангийхан юм байна. Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирын ах дүү хамаатан садан нь нэлээд дээгүүр албан тушаал хашдаг гэнэ. Харин Б.Амарбаясгалангийн хувьд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж байгаад Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор нэг хэсэг ажиллаж байсан аж. Харин хамгийн сүүлд ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст нэг хэсэг ажиллаж байгаад халагдсан нэгэн аж. Хар тамхины хэрэгт холбогдсон хоёр прокрорыг хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгаж байгаа.

 

Манай хууль хяналтын байгууллага нэг л сүртэй шалгаж байгаад тэгсхийгээд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй хатуу тэмцэж байна, манай улс ч төдийгүй хатуу тэмцэх хэрэгтэй.

 

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монгол Улсын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар нэг ч уучлал үзүүлэхгүй. Яг хүн алсан хүнтэй адилхан жигшиж, ялыг нь дуустал эдлүүлнэ. Энэ тухай ял эдлүүлдэг манай шүүх прокурорын байгууллага энэ талаар чиглэл авч байна гэж ойлгоорой. Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгүй. Чиний зөөвөрлөн авч ирсэн, өөрийн чинь тараасан хар тамхины цаана хэдэн арван гэр бүл сүйрч байгаа. Ийм байдал руу бид оруулахгүй. Бид ийм бодлого барина. Хар тамхинаас ашиг олдог гэсэн эндүүрэл байдаг” хэмээн ширүүхэн хэлж байсан. Хууль хэрэгжүүлж, төрийн нэрийн өмнөөс иргэнийг ялладаг албан тушаалтнууд ийнхүү хар тамхины хэрэгт холбогдсоноос харахад хар тамхи гэдэг зүйл манай улсад нэлээд цэцэглэн хөгжсөн харагдаж байна. Илэрсэн хэрэг нь энэ болохоос цаана нь илрээгүй хэдэн албан хаагч байдгыг бид мэдэхгүй.

 

Манай улсын иргэд байс гээд хар тамхины хэрэгт холбогдсон мэдээ гардаг. Бүр нэлээд олны танил эрхмүүд хүртэл хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байсан түүхтэй. Манай улсын иргэд сүүлийн хэдэн жил хаа сайгүй “Цагаан тахал”-тай нэр холбогдох болжээ. Хамгийн сүүлд гэхэд энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд манай улсын дөрвөн иргэн хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээлэлийг бид хүргэж байсан. БНХАУ-ын Ганц модны боомтоор манай улсын дөрвөн иргэн хууль бусаар мансууруулах бодис байж болзошгүй бодис нэвтрүүлэхийг завдан саатуулагджээ. Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан дөрвөн иргэний нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байсан билээ. Энэ мэтчилэн хэрэгт манай улсын иргэд жил ирэх тусам холбогдох нь ихэссэн үзүүлэлт гарч байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Хар тамхитай нэр холбогдсон бол ямар ч өршөөл байхгүй” байх хэрэгтэй. Хар тамхитай нэр холбогдож, хэрэглэсэн этгээд нэг бол шоронд, нэг бол шороонд ордог түүхтэй.

tsag.mn

 


URL:

Нэр: Зочин Огноо: 24 July 2015

Яаж байгаа юм бэ? Хайран ч аав ээжийн нэр хүнд, хайран ч сайхан залуу нас.

Нэр: Иргэн Огноо: 21 November 2016

УДАЖ БАЙНА ЯЛЫГ ӨГӨӨД НАСААР НЬ ХОРЬ

Сэтгэгдэл бичих