Итгэлт хамба гал түймэрт өртөн шатах шахжээ VIDEO

Шөнө дундын алдад Буриадын Иволгин дацанд их гал түймэр дэгдэж, монголчуудын шүтээн мөнх Итгэлт хамба эгээтэй л шатчихсангүй.

Түймэр тэр дороо л бүх байшин барилгыг нөмрөн авч, хэдэн зуун м2 талбайг бүрхжээ. Гэрчүүдийн ярьснаар ёстой ид шидийн хүчээр Итгэлт хамбын заларч буй эртний хэдхэн байшин сав түймэрт өртөөгүй аж.

Лам нар өөрсдөө шатаж байгаа байшингуудаас зарим нэг зүйлсийг аварч чаджээ. Тэр бүү хэл гал сөнөөгчдийн ажилд лам нар тусалж байлаа.

Өнгөрсөн шөнийн энэ гал түймэрт өртсөн хүн байхгүй гэж мэдээлж байна. Сүсэгтнүүд энэ талаар “Хэт олон мөргөлчин, жуулчдыг шавуулснаас болж, бурхан хилэгнэлээ. Хэтэрхий их бизнес хөөж байна” хэмээн ярьжээ.

Өмнө нь Буриадын  Томчин дацанд мөн гал түймэр дэгдэж байсан. Яг ийм олон хүн шавсан мөргөлийн дараа түймэр гарч байсан гэнэ.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих