47 бөхөд эмээл хазаартай морь бэлэглэжээ

11755130_1468641303454703_2393698369499482727_n

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэллээ.

Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.

Үүнээс гадна Увс аймгийн 90 жилийн ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих