Эзэнгүй машин шатаж байжээ

olloo_mn_1438563575_dhaЧингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны дэргэд 26-44 УБД улсын дугаартай эзэнгүй автомашин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 2-ны өдрийн 04:03 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж шатаж буй машиныг аюулгүй болгож, галыг унтраасан байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2 гудамжны 264 тоотод Ц-ийн байшин шатаж байсныг мөн дуудлагын дагуу очиж,  галыг унтраасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих