Хуримын маргааш эхнэрээ таниагүй эр 20 мянган доллар нэхэмжилжээ

069d7c2ad4dd768ebig
Алжир Улсад нэгэн хос хуримаа бусдын адил сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн болов ч маргааш өглөө нь сүйт залуугийн хувьд хар дарсан зүүд болж хувирсан байна. Учир нь сүйт залуу өглөө сэрээд хажууд хэвтэх эхнэрээ таниагүй байна. Нүүрнийхээ будгийг арилгасан эхнэрээ хулгайч байна гэж бодсон гэнэ.  Цочирдож шоконд орсон эр шүүхэд хандахдаа: -”Түүнтэй хурим хийхээс өмнө их дур булаам үзэсгэлэнтэй байсан гэтэл дараа нь ийм юм болсон нь надад хэцүү байна” хэмээн сэтгэл санааны хохиролоо барагдуулахын тулд 20’000 долларыг нэхэмжилсэн байна.
 Э.Намуун


URL:

Сэтгэгдэл бичих