“Шинэ үе” хамтлаг талийгаачид хүндэтгэлгүй хандсан уу?

20150903144807Хошин урлагын урдаа барьдаг хамтлаг “шинэ үе” продакшн энэ жил өнгө муутай яваа. Хамтлагийн гишүүд болох Алдармаа, Туул нар бие биеэ түлж шуугиан дэгдээсэн бол түүний дараахан  хайртай нэг жүжигчнээ харийн нутагт алдсан гээд гундуухан байгаа. Тус хамтлагийн  тайзны хосууд хэмээгддэг Бооео, Ундармаа нарыг орлогын хувь дээрээ тохироогүй учир Ундармааг хамтлагаасаа гарсан гэх яриа гараад байгаа. Үүнд хоёр жүжигчний аль аль нь хариулт өгөөгүй юм. Нэг хэсэг уран бүтээлээс завсарласан “шинэ үе” продакшн цоо шинэ тоглолтоо үзэгчдэдээ хүргэж эхэлсэн бол ард түмэн үүнд ихээхэн шүүмжлэлттэй хандаж байгаа аж. Учир нь хамтлагийн гишүүн Билгүүн хорвоог орхиод гашуудаж дуусаагүй байхад юу ч болоогүй мэт тоглолтоо хийсэнд хүмүүс ам муутай байгаа юм. Мөн жүжүгчин Билгүүний хамгийн сүүлд тоглосон “хөгжилтэй өдөр” МУСК-г түүнийг тэнгэрийн оронд очсоны дараахан рекламыг нь цацаж үзэгчдэд хүргэсэн. Ингэхдээ “Т.Билгүүний гэгээн дурсгалд зориулав”  гэх ч хүндэтгэлийн харууслын үг, өгүүлбэр ороогүйд олон үзэгч харамсаж байна гэдгээ хэлж байсан гэдэг.

С.Гүнжээ

agshin.mn


URL:

Нэр: mal gvnjee Огноо: 6 September 2015

amid servvndee togloson yum bvkhen amid servvneeree vldedeg yum bas vkhsenii araas vkhdeggvi vldsen vr khvvkhed khamt olon ni ajillaj khiij baisaniig ni vrgeljlvvldeg yum malaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.