Норжин худалдааны төвийн урд баригдаж буй барилгад гал гарч байна

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвийн урд баригдаж буй барилгад гал гарч байна. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “НОБГ-т Норжин худалдааны төвийн урд баригдаж буй барилгын 1 давхарт хөөсөнцөр шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын алба хаагчид ажиллан галыг унтрааж байна” гэх тайлбарыг өглөө. Гал чухам ямар учраас гарсан нь тодорхойгүй байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих