999 дэх нь Хубилай хааны марк болов

Монголчууд 1924 оноос марк хэвлэж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Монголд 998 марк хэвлэгдсэн байна. Харин өнөөдөр Хубилай хааны 800 жилийн ойд зориулж түүний түүхийг илтгэх монгол маркийг Монголын үндэсний номын санд дэлгэлээ.

Өнөөдрөөс эхлэн Хубилай хааны маркийг олон улсын шуудан харилцаанд хэрэглэнэ. Мөн иргэд цуглуулгадаа худалдан авч хадгалж болох юм байна.

Хубилай хааны түүхийг илтгэх марк  25 мянган ширхэг сери, 15 мянган ширхэг блокоор хэвлэгджээ. Маркийн зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна. Маркийн блок дээр Хубилай хааны байгуулсан өргөн уудам нутаг бүхий гүрнийг дүрсэлжээ. Харин түүний хаанчлалын үеэс олдсон олдворууд болох цаасан мөнгөн тэмдэгт, алтан гэрэгэ, алтан хундага, галт зэвсгийг сери марканд  дүрсэлсэн байна. Маркийн үнийн хувьд 300-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих