ГССҮТ-ийн захирал З.Мэндсайхан ажлаа өгөх хүсэлт гаргажээ

Эрүүл мэнд, спортын яам  харьяа байгууллагуудын дарга нартай  үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг аж. Тэгвэл 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

Үр дүнгийн гэрээг манлайлал, нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт гэсэн дөрвөн хэсгийн хүрээнд авч үзэж үнэлсэн байна. Энэ үнэлгээгээр З.Мэндсайхан захиралтай ГССҮТ төв 67,7 хувь,  буюу “D” үнэлгээг авсан гэнэ.

gemtelХарин Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт хүргүүлсэн бөгөөд салбарын бодлого ноцтой алдагдсан тул уг шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарлажээ.

New.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих