Г.Маралмаагийн бие муудаж, эмнэлэг рүү авч явлаа

Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10:00 цагт эхлэх байсан. Тэгвэл шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаас түргэн тусламжийнхан эмнэлэг рүү авч явлаа. Харин шүүгдэгч Т.Цогт шүүхийн танхим руу орлоо.

Дашрамд дурдахад, Т.Цогтод Эрүүгийн хуулийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дугаар зүйл ангиар, Г.Маралмаад 91.2.12 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих