Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт: Япон улсын Накаяама нийгэмлэг болон Хавдар судлалын үндэсний төв, Монголын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч нарын нийгэмлэг хамтран “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвийн дор чуулах Олон улсын симпозиумын нээлт Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд болно. Утас: 99268231, 97099899, 89008516


09:00 цагт: “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд болно. Утас:: 70009926


09:30 цагт: Энэ сарын 27-нд тохиох “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан аялал жуулчлалын салбарынханд “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол Улсын бололцоо” сэдэвт сургалт Зайсангийн “Цэнгэг усны төв”д болох гэж байна. Утас: 260718, 99106727


10:00 цагт: Монгол улс өвлийн цагийн хуваарьт шилжих гэж байгаатай холбоотойгоор олон нийтэд цаг хэрхэн тохируулах тухай зөвлөмж өгөх хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. Утас: 99006864, 99159809


10:00 цагт: БСШУЯ-аас Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд 2 дахь жилдээ элсэлт аваад байгаа Коосэн сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт ШУТИС-ийн төв байранд болно. Хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд БСШУ-НЫ сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 98119897


10:00 цагт: НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд илгээх Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн V дах удаагийн тайланд Төрийн бус байгууллагын сүлжээд болон хүүхдүүдийн хийсэн сүүдрийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагаа Чингис зочид буудлын “Өргөө” танхимд болно.


10:00 цагт: НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал Шангри-ла зочид буудалд (Бээжин танхим) болно.


10:30 цагт: ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат болон Улсын сайн малчдын уулзалтыг ХХААЯ-ны 9 дүгээр давхрын хурлын зааланд зохион байгуулна. Утас: 99072224


11:00 цагт: Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нүүрсний асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх арга хэмжээ Чингисийн талбайд болно. Нийт 87 номинацид шилдгийн шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. Утас: 96586689


11:00 цагт: Иргэн Х.Энхманлай Солонгосын Korean Air авиа компани Монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаар мэдэлэл хийх хэвлэлийн бага хурлыг “Монгол ньюс” Мэдээллийн төвд зарлалаа.


12:30 цагт: “Утаагүй нийслэл” 2015 бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулах талаар Шударга Ёсны хувьсгалт Үндэсний нэгдсэн оюутны холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат экспортлогч үйлдвэрүүдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзана. Уулзалтад 100 орчим экспортлогч компанийн төлөөлөл оролцоно.


15:00 цагт: Чингэлтэй дүүргийн V хороо, Тахько ХХК-ийн Ангор үйлчилгээний төвийн байранд /Тэди төвийн урд / мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа “Хүний төлөө зөв тус” аяны хүрээнд Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн тогооч нарын дунд явагдах “Хүүхдийн хоолны зөв сонголт” сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээний үйл ажиллагаа болно. Утас 91887887


15:00 цагт: “Монгол орны байгалийн гайхамшиг” номын нээлт ”Интерном” номын дэлгүүрт болно.


18:00 цагт: “Монгол зураг” нийгэмлэгийн уран бүтээлийн “Монгол өв соёл” үзэсгэлэнгийн “Зайсан Скуэр” арт галлерейд болно.


URL:

Сэтгэгдэл бичих