Цусаа бэлэглэсэн хүн бүрт ”U money” карт бэлэглэнэ

Улаанбаатар Смарт Карт ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Нийтийн тээврээр зорчих “U money” картын зургаар дамжуулан “Сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөр”-ийг сурталчилах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн, донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60,000 ширхэг картыг хэвлэн гаргсан билээ.

Энэ удаад аравдугаар сарын 2 буюу маргааш Цус Сэлбэлт Судлалын үндэсний төвтэй хамтран цусаа бэлэглэх өдөрлөгийн зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цусаа бэлэглэсэн хүн бүрт “U money” карт бэлэглэх бөгөөд давтан өгч буй доноруудаадаа цэнэглэсэн картууд бэлэглэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих