Гэрлэн дохионы 16 зөрчил бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Өчигдөр 149 зөрчил бүртгэгджээ. Үүнээс улаан гэрлэн дохионы 16 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 133 зөрчил бүртгэгджээ.

“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байгаа аж.

Н.Алт


URL:

Сэтгэгдэл бичих