Матад сумын амьжиргаа доройтож байна гэв

Газрын тос, уран, нүүрс, жонш, шохой зэрэг баялаг ихтэй ч Матад сумын хүн амын тоо 2009 оноос хойш улам бүр цөөрсөөр иржээ. Сумын соёлын төв гэхэд л 90-ээд жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл халаалтгүй, эзэнгүй цоожтой байх нь олонтаа болсныг нутгийн иргэд ярьж байна. Нутаг орон нь эзгүйрч байгааг тэд ажлын баталгаат байр байхгүй, ажлын байрны ялгаварлан гадуурхалт их байгаатай холбон тайлбарлаж байлаа.

Тодруулбал, Матад сумд 200-аад хүн ажилгүй гэсэн судалгаа гарсан бөгөөд талх, нарийн боов, блокны зэрэг 10-аад жижиг үйлдвэр, цех байдаг ч эдгээрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин байхгүй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих