Манай улсад аюултай хог хаягдал устгах цэг байдаггүй

1280px-wendlandantinuclearprotest7

Манай улсад зайлшгүй устгаж, үгүй болгох шаардлагатай 1500 гаруй төрлийн 4300  гаруй тонн химийн хорт бодис байгааг хор судлалын мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч энэ хог хаягдлыг устгах зориулалтын цэг байхгүй учраас нийслэл орчимд олон жил хадгалж иржээ.

1990 оноос өмнө манай улсад үйлдвэрлэлийн салбар хөгжиж, олон төрлийн туршилт судалгаа хийж байсан. Манай орны 3140 гаруй га талбайд 450 орчим цэгт химийн хаягдал байгааг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Энэ нь бидний үр удамд ч муугаар нөлөөлөх аюултайг хор судлаач н.Наранхүү ярьж байгаа юм.

Химийн бодисын аюулгүй байдлын тухай хуульд химийн бодисын хог хаягдлыг төв суурин газрын бүсээс дор хаяж 500 метрийн зайд хадгална гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хууль, журам хэрэгжихгүй байгаа учраас энэ төрлийн хог хаягдал хяналтаас гарсан. Тухайлбал, их, дээд сургуулийн туршилтад ашиглаж байсан химийн хог хаягдлууд одоо хотын төвийн лаборатори, судалгааны төвд хадгалагдаж байна. Аюултай хог хаягдлыг устгах цэгтэй болох талаар сүүлийн 10 гаруй жил ярьж, 2009-2010 онд Төв аймагт устгалын цэг байгуулахаар болж судалгаа хийсэн. Гэтэл орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас энэ ажил зогсжээ. Өмнө нь Багахангай дүүрэгт аюултай хог хаягдал хадгалах агуулах барих талаар мөн л ярьж байсан ч хэрэгжээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих