Улаанбаатар- Дархан- Эрдэнэт чиглэлийн авто замыг нээжээ

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж, их хэмжээний цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор орон нутгийн зарим зам, замын байгууламжийг хаах шийдвэрийг Зам тээврийн сайд М.Зоригт гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар-Дархан,  Дархан-Эрдэнэт  чиглэлийн авто замыг  өчигдөр оройн 20:00 цагаас өнөөдөр буюу энэ сарын 26-ны 09:00 цаг хүртэл хааж, зам тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон.

Тэгвэл түр хаасан автозамуудыг орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд цэвэрлэж,  аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн тул саадгүй хөдөлгөөн үргэлжлэх боломжтой болжээ. Ингэснээр өнөөдөр өглөөнөөс эхлэн орон нутгийн чиглэлийн автозамуудыг нээсэн байна.

Н.Алт


URL:

Сэтгэгдэл бичих