Сохор Хятад эмэгтэй 4 хүүхдээ 1600 доллараар заржээ

Хятадын Шибей тосгоны оршин суугч, сохор эмэгтэй Ду Хиуронг дөрвөн хүүхдээ төрмөгц нь зарсан гэнэ. Нөхөрт нь тогтмол ажил олдохгүй байгаа тул гэр бүлээ тэжээхийн тулд балчир үрсээ мөнгөний төлөө зольсон талаараа тэр ярьж байна.

2005-2012 оны хооронд тэрээр гурван охин, нэг хүү төрүүлсэн бөгөөд амьдрахын эрхэнд хүүхдүүдээ дөнгөж төрмөгц нь худалдсан аж. Ду нийтдээ зургаан хүүхэд төрүүлсэн бөгөөд зөвхөн ууган хүү, охиноо л өөр дээрээ авч үлджээ.

“Надад өөр сонголт байгаагүй. Хэрэв би сохроогүй бол хэзээ ч ийм зүйл хийхгүй байх байсан. Би хүүхдүүдээ зараагүй, харин өгсөн. Харин үүний хариуд хүмүүс баярлаж талархсанаа илэрхийлэн мөнгө өгдөг. Би хүүхдэд хайртай. Хэрэв би тэднийгээ өөрөө өсгөж чадах байсан бол ингэхгүй байсан. Гэвч үнэхээр ийм чадвар алга” хэмээн тэрээр хэлсэн юм. Тэрээр дөрвөн хүүхдээ нийт 10 мянган юань буюу 1600 доллараар зарсан юм байна.


URL:

Нэр: maral Огноо: 28 October 2015

Nvd shigee setgel n bas sohor yumdaaa

Сэтгэгдэл бичих