Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

Монгол ардын намаас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус хэлэлцүүлэгт МАН-ын бага хурлын гишүүн АУ-ны доктор Ж.Цолмон, АШУ-ны мастер, КЛ профессор Ц.Ганхүү, МАН-ын бага хурлын гишүүн, хүний их эмч Д.Атармаа, АУ-ны магистрант хүний их эмч Х.Бат-ирээдүй нар оролцож илтгэл тавьсан юм.

Энэхүү зөвлөгөөн нь Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, болон түүнээс гарах арга зам, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилт, хүний нөөц боловсон хүчин зэрэг маш олон асуудлаар ярилцаж, хэлэлцсэнээрээ онцлогтой байв.

Н.Буянжаргал


URL:

Нэр: Зочин Огноо: 29 October 2015

Энэ хэд шинэчлэх юум байхдаа.

Сэтгэгдэл бичих