Сүхбаатарынхан хадлангийн газраа хятадуудад түрээслүүлжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 80 ортой, гурван давхар зочид буудлын барилгыг хятадууд өөрсдийн хөрөнгөөр барьж өгч байгаа аж. Харин үүнийхээ төлбөрт тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 30 мянган га хадлангийн газрыг гурван жилийн хугацаанд хадуулахаар тохирсон байна.

Энэ талаар бид Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайванаас тодруулахад “Хоёр улсын хооронд тохирчихсон зүйл. Үүнийг буруугаар ойлгох явдал байхгүй. Энэ бүтээн байгуулалт манай улсад үлдэнэ. Харин өвс бол жил бүр ургана. Тэгээд ч энэ асуудлаар гомдол гаргасан нэг ч малчин байхгүй. Бид гурван жилд арав арван мянгаар нь хадуулах байсан ч нэг жилд 15 мянган га талбай хадуулаад энэ жил дуусч байна.” гэсэн юм.

Харин зочид буудлын барилгын ажил үндсэндээ дууссан бөгөөд ирэх хавар хүлээлгэж өгөхөөр болсон байна. Цаг агаар хүйтэрсэн тул хүлээлгэн өгөх хугацааг ийнхүү хойшлуулж барилгын ажилчид нь маргааш нутаг буцах ажээ.

Б.Болд

Эх сурвалж: Tonshuul.mn


URL:

Нэр: zochin Огноо: 28 October 2015

yasan tom tolgoitoi ulswe uls ornii gazar nutgiig naimaaltsah ymar ih erh medelwe…

Сэтгэгдэл бичих