Хүчингүй болсон 1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг тодрууллаа

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэлийн өнөөдөр дахин явууллаа. Тодруулбал, Өнгөрөгч наймдугаар сард болсон дөрөвдүгээр ээлжийн бүтгэлд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн.

Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож, тус газруудад дахин цахимаар өмчлүүлсэн юм.

Тухайлбал, нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлээд байсан иргэдийн дунд 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг дахин явуулж, өмчлөх иргэдийг шинээр тодрууллаа.

Үүгээр энэ оны цахим газар өмчлөл дуусаж байгаа юм. Харин ирэх онд нийт 68 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болж, ерөнхий төлөвлөгөөг албаныхан баталсан байна. Гэхдээ яг хэзээнээс дээрх байршлуудад газар өмчлөх иргэдийг цахимаар тодруулж эхлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих