Б.Дэлгэрмаа хойд хөршид Элчингээр сууна

17553b5bc32788baf0509d14d7a3cd6a_x3_700x700Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилох саналыг уржигдрын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ.ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татаж, оронд нь Б.Дэлгэрмааг томилуулах саналыг ойрын үед Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ. Шалтгаан нь тодорхой бус ч гэлээ Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэсэн гэсэн албан мэдээ байна. Уг хуульд “Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Хэрэв Төрийн тэргүүн зөвшөөрвөл УИХ-д өргөн мэдүүлж томилуулдаг юм.Б.Дэлгэрмаа Сингапур улсад Элчин сайдаар ажиллаж байгаад албаныхаа хугацааг дуусгалгүй өнгөрсөн оны өдийд эх орондоо эргэн ирж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болонгуут түүний зөвлөхөөр ажиллах болсон юм.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих