Манай улсын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ

Энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын боомтод гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг саатуулжээ. Тодруулбал, Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монголын талаас нэвтэрсэн тамганы 12 дугаар сарыг 11 дүгээр сар гэж буруу дарсантай холбоотой гэнэ.

Энэхүү зөрчлийг тухайн өдөрт нь багтаан нутаг буцаасан аж. Харин цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих