Оддын дайны шинэ цувралын нээлтийн фото агшнаас


Энэ сард нээлтээ хийх олны дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн киноны дэлхийн нээлт саяхан болсон билээ. Энэ бол “Оддын дайн” цувралын шинэ анги “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” кино байв.

Тус киноны нээлт энэ сарын 14-ний өдрийн үдэш Лос-Анжелес хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Үүнээс гадна тус киноны 1000 гаруй шүтэн бишрэгч хүрэлцэн ирсэн байсан гэнэ.

Уг цуврал кино ирэх баасан гарагаас эхлэн дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Шинэ цувралд Люк Скайволькерын дүрийг жүжигчин Марк Хэмилл бүтээсэн бөгөөд нээлтийн ёслол дээр муу талын дүр бүтээх тун сонирхолтой байсан гэжээ.

Харин Финний дүрийг бүтээсэн жүжигчин Жон Бойгьа “Оддын дайн” киноны шүтэн бишрэгчдийн нэг байсан гэдгээ хэлсэн байна. Мөн улаан хивсний ёслолд Оскарын шагналт жүжигчин Люпита Нионго оролцжээ. Ингээд уншигчиддаа киноны нээлтийн фото агшнаас сонирхуулж байна.
































Эх сурвалж: www.mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих