Саун массажны газрууд шалгалтын сургаар vvдээ барив

Нийслэлд vйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудад Нийслэлийн цагдаагийн газар єнгєрсєн баасан гаригт шалгалт хийлээ. Ингэхдээ шалгалтын багийнхан гурван хэсэгт хуваагдан ажилласан юм. Хэлцэл дээрээ энэ шалгалт гэнэтийнх байна гэж тохирсон ч хэрэг дээрээ ийм байж чадсангvй. Сvхбаатар дvvрэгт харьяалагдсан багийн бурэлдэхvvнд тус дvvргийн цагдаагийн хэв журмын хэлтсийн хоёр байцаагч болон хэвлэлийнхэн явсан юм. Бид эхлээд тус дvvргийн есдvгээр хороонд байрлах “Тэнгэр” зочид буудалд байдаг саун массаж болон арваннэгдvгээр хорооллын “Алтаргана” зочид буудлын хажууханд байрлах саун массажаар орсон боловч бvгд хаалгаа тvгжсэн байв. Учир нь нийслэл хот дахь саун массажны газруудад шалгалт хийнэ гэх мэдээлэл хэдийнэ хуурай євсєнд тавьсан тvймэр адил дэгдсэн бололтой. Энэ тєрлийн vйл ажиллагаа явуулдаг газрууд vvдэндээ томоос том цоож зvvн алга болсон байхтай таарав. Ингээд дараа дараагийн газруудаар орсон ч мєн л vйл ажиллагаа явуулахаа больсон гэж тайлбарлаж байв. Шалгалтаар явсан байцаагч нар хэлэхдээ тус газруудын заримынх нь vйл ажиллагааг зогсоогоод удаж байгаа ч нэг, хоёр хоногийн ємнє ажиллаж байсан гэлээ.

Уг шалгалтыг явуулснаар дээрх газруудад хяналт шалгалт хийх замаар Монгол улсын хууль тогтоомжийн холбогдох дvрэм, журам стандартын хэрэгжилт ямар байгаатай танилцаж, илэрсэн зєрчил дутагдлыг таслан зогсоох, улмаар vйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах хvртэл арга хэмжээ авах тєлєвлєгєєтэй байсан юм. Мєн хєдєлмєр хамгааллын стандарт систем, цахилгааны болон галын, хєдєлмєрийн аюулгvй байдлын еренхий шаардлага, vйлдвэрлэлийн эрvvл ахуй, салхивч, агааржуулалтын ерєнхий систем зэргийг тухайлан шалгаж, холбогдох арга хэмжээ авах тєлєвлєгєєтэй байсан. Гэсэн ч нэгдvгээрт саун, массажны газрууд нэгэнт сvлжээнд орчихсон, нарийн аргатай болсон энэ цаг vед шалгалт хиинэ гэдэг тиим ч санааны хэрэг биш болсныг энэ удаагийн шалгалт харуулж байх шиг. Хоёрдугаарт, шалгалт явуулж байгаа газар болоод дvvргvvдийн хэв журмын хэлтсvvд vнэхээр зохион байгуулалтгvй байдаг нь энд харагдаж байлаа.

Тухайлбал, шалгалт хийхээр гарч байгаа байцаагчид хаана ямар саун массаж байдаг эсэхийг мэдэхгvй байсан нь гайхмаар. Тэр ч бvv хәл хэн бvхний мэддэг саун массажны газруудыг хvртэл тєдийлєн онцлохгvй байсан нь энд сонирхол татаж байсан юм. Гэтэл энэ нь цаанаа учиртай байдаг юм билээ. Тодруулбал, Сvхбаатар дvvрэгт vйл ажиллагаа явуулдаг “Best” сауныг энд дур-даж болно. Уг массажны газарт ємнє ямар ч шалгалт орж байгаагvйг тус газрын ажилчид хэлсэн. Шалгалтын vеэр дvvргийн цагдаагийн хэлтсийн хvvхдийн ахлах байцаагч Ц.Наранчимэг дотогш орж, vйл ажиллагаатай танилцаж ирээд “Энэ газар асуудалгvй байна” хэмээн хэлсэн нь шалгалтын багт явсан Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, цагдаагийн дэслэгч Ган-Ялалтыг дургvйцэхэд хvргэсэн юм.

Тодруулбал, Ц.Наранчимэг ирээд “Дотор амрагчдын ая тухыг сайтар хангасан байна. Мєн нэг пиво ширээн дээр байна, амрагчид унтахдаа уугаад амардаг юм байна. Гэхдээ нэгнээс илvvг амрагчдадаа єгдєггvй бєгєєд хагасыг нь халуун уур уруу цац-даг” хэмээн ойлгомжгvй зvйл ярьсан. Мєн тус газрын захирал гэх залуутай утсаар холбогдож, “Нийслэлийн цагдаагийн газраас шалгалт хийж байна” хэмээн єєрєєсєє зайлуулсан байдлаар ярьсан нь мєн л шалгалтын багийхны эгдvvцлийг хvргэсэн гэхэд болно. Vvгээр ч зогсохгvй, “Саун массажны газар болгонд шалгалт ороод байх албагvй, тэгээд ч энэ бидний хийх ажил биш, мэргэжлийн хяналтын газраас энэ тєрлийн шалгалтыг хийх ёстой.

Бид “Чингис”, “Улаанбаатар” зэрэг том газар очиж, шалгаад загнаад байж чаддаггvй” гэж хэлээд зогсож байгаа нь vнэхээр єрєвдєлтэй санагдсаныг энд дурдъя. Vнэхээр л зэрэглэл єндєртэй баар цэнгээний болон саун массажны газарт шалгалт ордоггvй бодит жишээг мэргэжлийн байгууллагын алба хаагчид ийнхvv гэрчлэв. Тэгээд ч бид єдєр болгон шалгаад байвал vйл ажиллагаагаа явуулах газар олдохгvй хэмээсэн нь єндәр эрх мэдэл, албан тушаалтай хэн боловч энэ улсад хvссэн чиглэлээрээ vйл ажиллагаа явуулах боломжтой болсныг гэрчлэх мэт. Ємнє нь “Тэнгэр” болон “Сэлбэ” гэх саун массажны газарт биеэ vнэлэгч охид байсан тєдийгvй дvvргийн хэмжээнд хамгийн их зєрчил дутагдал илэрдэг газруудын нэгд тооцогддог байжээ. Харин энэ удаагийн шалгалтын vеэр дээрх газрууд хаалттай байсан бєгєєд vйл ажиллагаагаа явуулахаа болиод удаж байгаа аж.

М.Єнєржаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих