Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Г.Болдбаатарыг яллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ оны УАШТ 8-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болох юм. Өнөөдөр долоон жинд аваргаа шалгаруулах бөгөөд өрсөлдөөн ихтэй олон барилдаанууд үргэлжилж байна.

Дэлхийн аварга Г.Болдбаатар өнөөдөр шилдэг залуу жүдоч Ц.Цогтбаатарт вазари үнэлгээ алдан ялагдлаа. Мөн -63 кг-д Ц.Цэрэннадмид ялагдан өрсөлдөөнөөс хасагдсан байна.

Эрэгтэй -60кг, -66кг,
Эмэгтэй  -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг жингийн улсууд аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно.


URL:

Сэтгэгдэл бичих