Жиргээ: Би үнэхээр сайхан нийгэмд амьдарч байгаа юм байна

12as1d3as

Өнгөрсөн баасан гаригт айлд очоод золголтын мөнгөө гаргах гээд цүнхээ ухтал хэтэвч маань алга, машинаас буухдаа хэтэвчээ унагачихаж л дээ. Алга болгочихлоо гэж бодоод явж байтал даваа гарагт баталгаат шуудангаар хэтэвч маань бүх бичиг баримттайгаа бүрэн бүтэн, бяцхан зурвасын хамт ороод ирлээ. Сайхан сэтгэл гаргаж шуудангаар илгээсэн үл таних тэр хүнд үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлье. Би үнэхээр сайхан нийгэмд амьдарч байгаа юм байна. Ийм хүмүүс олон байгээ.

Sodnompil Narantuya


URL:

Сэтгэгдэл бичих