Өлтийн ордод алт олборлосон хэргийг шүүх хурал хойшлов

Өвөрхангай аймаг дахь Өлтийн ордод алт олборлож байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан “АУМ” компанид холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ. Монголын гол нууруудын нэгдсэн холбоо шүүхэд нэхэмжлэл гарган тус компаниас байгаль орчинд учруулсан хохирол 32 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Уг хэрэгт “АУМ” компаниас гадна тус компанид лиценз олгосон Ашигт малтмалын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татсан юм. Шүүх хурал ирэх сарын 14 хүртэл хойшилжээ.

Б.Энх

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих