Хээлтэй хандгай алсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгай алсан хэрэг энэ сарын 19-нөөс 20-ны шөнө гарчээ. Тодруулбал,  Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчим ажээ. Ийнхүү хоёр амьтны халуун амь анчин нэртэй алуурчдад сүйтгүүлжээ.

Мах, уруул, эврийг нь аваад явсан байна. Уг хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна, эх сурвалжийг чандлан нууцлана гэдгийг эх сурвалж хэлэв.

Ийнхүү эхийнхээ хажууд үрс нь хүртэл нойрсч байгаа энэ зургийг үзсэн хүн бүрийн сэтгэл шимширч,  анчин нэртэй “алуурчин” хэмээх гэмт этгээдүүдийг олж зохих ял шийтгэлийг нь оноогоосой гэж хүсч байна.


URL:

Нэр: ирмүүн Огноо: 22 February 2016

алсан нөхрийн өөрийнхөн нь гэдсийг цувуул

Сэтгэгдэл бичих