Сураггүй болсон тамирчныг хайж байна


Хөх Хотын Оюутны Холбоо гэсэн хаягтай фейсбүүк хуудсанд ор сураггүй болсон нэгэн тамирчныг хайж байна гэх зар тавигдаж, хамаасан садан, төрөл төрөгсөд нь олж өгөхийн хүсчээ. Түүнд “Монгол Улсын иргэн Цэрэндондойгийн Болдбаатар 1967 онд Завхан аймгийн Ургамал суманд төржээ. Өдгөө 49 настай тэрбээр 2002 оны 4 дүгээр сарын 12-нд буюу одоогоос 14 жилийн өмнө Замын-Үүдийн боомтоор хил гарсанаас хойш одоог хүртэл сураггүй байгаа юм байна.

Тиймээс БНХАУ болон ӨМӨЗО-ны нутагт амьдарч байх магадлалтай тул харсан үзсэн хүн түүний сургийг гаргаж тус болохыг ар гэрийнхэн нь хүсчээ. Ц.Болдбаатар нь самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга болж байсан бөгөөд ах дүүс нь Аймгийн арслан гэдгийг ч хэлж байна. 90 настай ээж нь хүүтэйгээ амьддаа уулзахыг хүсэн өдөр бүр харуулдсаар суугаа аж” гэжээ.


Эх сурвалж www.wikimon.mn

- See more at: http://www.wikimon.mn/content/67032.shtml#sthash.oG4LtYdm.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих