Хөрөнгийн тэнцэл 414,3 сая ам.долларын ашигтай гарсан байна

Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу 837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч, үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар буюу 89.4 сая ам.доллараар, харин урсгал шилжүүлэг 21%-иар буюу 30.5 сая ам.доллараар тус тус өсчээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 61%-иар буюу 647.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох бусад хөрөнгө оруулалтын санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 140%-иар буюу 571.4 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих