“Монгол туургатан” шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ

“Дэлхийн Монгол глобал” нийгэмлэгийн зүгээс зохион байгуулж буй наадмууд үргэлжилсээр байна. Энэ удаа Шатрын тэмцээнээр үргэлжлэх бөгөөд Монгол туургатан таван улсын тус бүр нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин оролцохоор болсон. Мөн Халимаг Улсын ерөнхийлөгч асан Н.Үлэмженов энэхүү шатрын наадамд “өндөр ач холбогдол өгч оролцоно” гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ. Шатрын их наадам өнөөдөр Чингис хаан зочид будалд болно.

“Монгол туургатны шатрын их наадам”-тай зэрэгцээд “Монгол туургатны мисс”-ийн тэмцээн болно. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Миссийн тэмцээнд улс бүрээс гурав, гурван гоо бүсгүйчүүд оролцох юм. Бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээний журмын дагуу зургаан төрлөөр өрсөлдөж, ялагчаа тодруулна.

Миссийн тэмцээний шүүгчээр Украйны 2014 оны мисс, Мексик улсын мисс ажиллах юм байна. Мөн дэлхийн оддын гэрэл зурагчид Францын шилдэг агентлаг ирж, тэмцээний гэрэл зургийг авах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих