Д.Батбаярт хормогч янзтай зохиж байна шүү

Чуулганы  танхимд ховорхон харагддаг гишүүдийн  нэг  бол яах аргагүй сүмо Д.Батбаяр мөн. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлснээс хойш танхимд өдрийн од шиг харагдсан түүнийг харин нэгэн  телевизийн хоол хийдэг нэвтрүүлгээр  харлаа.  Бүр анхны дугаар нь юм гэнэ ээ. Тэрбээр хормогч зүүчихсэн халбага сэрээ зодолдуулсан шиг ээ гарч байх юм.  Харин түүнийг  харсан  бүр дуу алдаж “Энэ нөхөрийг  ганц хуулийн төсөл боловсруулаад зурагтаар гарч байхыг хараагүй. Тэгсэн харин манай хүн  сонгууль дөхсөн чинь хоол хийж зурагтаар “од” болдог байна шүү. Тогоочийн хормогч ямар сайхан зохио вэ хэмээн шоолонгуй ярьж байх юм . Нээрээ ч эрхэм гишүүн маань тэр нэвтрүүлгийн анхны дугаар хэмээн яаж ч болохгүйдээ  нэвтрүүлэгт орсон уу эсвэл хоол хийгээд ч болов  олон түмэнтэйгээ уулзая гэж санасан уу. Мэдэхгүй юм даа.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих