Энэ хавар Дэлхий сүйрнэ

4ded2e8520092173great119356489201604250447Америкийн эрдэмтэн эр ертөнцийн сүйрэл ойртон ирж байгаа хэмээн айлгав. Одон орны физикч Дэниэл Уитмайрын үзэж байгаагаар бол дэлхийн бүх амьд амьтныг Нарны системийн захад орших ес дэх гариг үгүй хийх гэнэ. Энэ үйл явдал ирэх сард болно гэдгийг тэрбээр анхааруулжээ. Тэрхүү тэнгэрийн оньсого мэт биетээс бидэн рүү ирүүлсэн үй олон солирууд дэлхий дээр буух аж. Энэ бөмбөгдөлтөөс болж ихээхэн сүйрэл амсах учир хүн төрөлхтөн, амьд биетүүд бүгдээрээ зүйл дуусна.

Алуурчин гаригийг нээсэн талаар энэ оны нэгдүгээр сард зарласан билээ. Одон орны дурангаар уг гариг харагдахгүй байгаа ч дэлхийгээс Далай ван гариг оршдог зайнаас 20 дахин хол байдаг бололтой. Тэрхүү тэнгэрийн биет дэлхийгээс 10 дахин том бөгөөд голч нь дэлхийнхээс дөрөв дахин том гэнэ. Нарыг бүтэн тойрохын тулд уг гариг 20 мянган жилийг зарцуулдаг аж. 27 сая жил тутамд уг ес дэх гариг Койперын бүслүүрээр дайрч өнгөрснөөр түүнд цохигдсон солир зэрэг жижиг биетүүд дэлхийтэй мөргөлдөн амьд бүхнийг сүйрүүлдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих