“Миний Ертөнц-2″ үзэсгэлэнгийн зураг авалт эхэлсээн…

“Миний Ертөнц-2″ үзэсгэлэнгийн зураг авалт эхэлсээн…

13210974_879939922110699_1243819711_o 13214930_879939925444032_1045608646_o 13220697_880735795364445_1956298570987169232_o 13224039_879939932110698_2112586448_o 13224977_879939942110697_879795987_o 13234989_879939938777364_392328899_o 13241491_879939948777363_1633680426_o

Presented by “SP” studio Одоогоос таван сарын өмнө юм даа…

Анх гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санаа гэнэт төрж билээ. Мэдээж хамгийн түрүүнд дэргэдэх ханьдаа энэ “биелэгдэшгүй даалгавар”-аа зориг гарган дуулгахад маш сайхнаар дэмжин хүлээн авч билээ. За тэгээд бүх л чиглэлээр судалгаа, сурвалжлага хийж, аялаж, шинэ танилуудтай уулзаж, агшинг алдахгүй зургаа авсаар гурван сарыг ардаа үлдээж, зургаа угаах ажил эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд элдэв арга хэмжээний сурвалжлага, тоглолт шоу, уулзалт семинар, аялалын үеэр авсан 1500 орчим зураг мөн захиалгаар хүрч очсон гэр бүл, найз нөхдийн 1000 гаруй зургаас сонголт хийх болдогийн байна. Хүндхэн ажил байлаа. Ард нь гарсаан…

Дараагийн чухал ажил бол зураг хэвлэлт, цаас хорны сонголт, үнийн харьцуулалт, жижиг хэрэгсэлийн судалгаа, зураг өлгөх тогтоох шилдэг санааг турших гэх мэт нүсэр ажлууд ар араасаа гарч ирж байлаа. Ингэхдээ гол нь энэ бүхнийг бүтээн босгох, бэлтгэл ажлыг 100% хангахад нэг хүчирхэг зүйл нөлөөлж байв. Тэр бол мэдээж санхүүжилт хөрөнгийн асуудал. Мөнгө санхүүгийн хувьд гачлантай л бол гэрэл зургаар “тоглохыг” санах ч хэрэггүйн байна лээ, ялангуяа энэ Швед улсад. Нийт 300 ширхэг А3 хэмжээтэй зургийг эндхийн студид хамгийн доод тал нь 40.000 кроноор угаана. Тэгээд тэдгээрийг жаазлахад наад зах нь 15.000 крон. Дээр нь байрны түрээс, жижиг хэрэгсэл, чихэр жимс, дарс, амттан гээд явж өгнө л дөө… /Айдас төрмөөр үе ч байсан шүү…/

Иймээс энэ улсад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүд, бизнес эрхлэгчид, ТББайгууллага, Элчин сайдын яаманд хандан хамтран ажиллах санал гаргаж бүх газруудад өөрийн биеэр очиж уулзсан билээ. Ингэхдээ найман хотоор аялаж ойролцоогоор 50 орчим ресторан, 3 дэлгүүр, 3 салон, 6 холбоо, Олон Нийтийн Байгууллагад хүрч очжээ.

Тэдгээрээс миний бие даан гаргаж байгаа үзэсгэлэнг ивээн тэтгэх, сэтгэлийн дэм хайрлах, хамтран ажиллах, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлтээ гаргасан нь дээрх газруудын 70 орчим хувийг эзэлсэн. Харин энэ бүх ААН, байгууллагатай хийсэн гэрээ үзэсгэлэн гарсанаас хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж, тэдгээрийн сурталчилгааг олон нийтийн сувгаар олонд түгээсээр байна.

Ингээд ивээн тэтгэгчдийг танилцуулж байна:

Ерөнхий ивээн тэтгэгч: • “Евро-Мон” АВ

Хамтран зохион байгуулагч: • “HEMRO” AB Ивээн тэтгэгч байгууллага: o “KHAMT” sushi o “CHIKARA” sushi o “MOILT” sushi o “TENGER” sushi o “HANAMASA” sushi o “TOBIUOS” sushi o “VÄXTCAFE” restaurant o “SUSHI YAMA” restaurant o “HISHU” sushi o “SÄTRA SIGUE” moneytransfer o “ESA” sushi o “YUME” sushi o “SUSHISTUGAN” restaurant o “SULD” volleyball club o “KAMALA” sushi o “NIMAS” salon o Швед улс дахь Монголчүүдийн үндэсний холбоо o “ТӨГС БИЛЭГТ” хэлний сургалтын төв o “QUEENNA” salon o “МОНГОЛ АЛТАЙ” АВ o Боловсролын яамны харьяа Стоскгольм дүүргийн Хэлний төвийн багш нар o Монгол улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яам

Ивээн тэтгэгч хувь хүмүүс: • Х. Амаржаргал • Гэрлээ, Георге гэр бүл • Б. Энхтуяа • Т. Булганмаа • Д. Оюун-Эрдэнэ • Я. Золбаяр • И.Үүрцайх • В.Эрдэнэчимэг

Үзэсгэлэнд том хүн, хүүхэд, одод, байгаль гээд нийт 1000 орчим зураг багтсан. Хүүхдийн тухайд гэхэд л энэ улсад гэр бүлээрээ амьдарч байгаа 500 орчим зураг багтаахыг хичээсэн юм. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын үеэр Швед улсад үйл ажиллагаагаа явуулдаг монгол эзэнтэй компани, ААН, ТББ, Холбоодын судалгаа явагдсан бөгөөд тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээлэл, байршил холбоо тогтоох сувгийг олон нийтэд түгээх, шаардлагатай байгууллагуудад тайлан гарган хүргэх ажил цуврал сурталчилгааны хамт хийгдсэн.

Одоогоор энэ төслийн сүүлийн шатны ажлууд явагдаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэхь тусгай групп болон нүүр хуудсыг үүсгээд байна. За ингээд хамтран ажилласан, хамт зүтгэсэн, хамт олон мэт байдаг найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэн, нүүр номынхондоо баярлалаа гэдгээ илэрхийлж байна аа…

Тун удахгүй Онлайн ТВ-ээр бэлтгэж байгаа нэвтрүүлгээрээ та бүхэнд гэнэтийн бэлэг барих болно оо.

“SLAVA PICTURES” studio Stockholm. SWEDEN 2016-05-05


URL:

Сэтгэгдэл бичих