Ичдэггүй Р.Бурмаагаас Дорнодчууд ичиж байна

4d31bda5d7a705f0original671117114201407100921УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө, аж ахуйн сайд гээд “давхар дээл”-тэй Р.Бурмаа сайдын тухай хэвлэл мэдээллээр нэг шуугисаар өнөөдөр бүр үлгэр домог болоод байгаа. Яг одоо Ардчилсан намыг баалж буй бас нэг халуун сэдэв нь тариалан эрхлэгчидтэй үүсгэсэн маргаан тэмцэл. Тариалан эрхлэгчид буудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асган барин тэмцэл хийсний цаад учигт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж буй асар их мөнгө, танил талын хэлхээ гэгдэж буй. Одоо бол ОХУ-аас үрийн гэх нэрээр тэжээлийн буудай авчирч төсөвт шахсан хэрэгт МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хамт Р.Бурмаа сайд унаад байгаа.

Тэд Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т шалгагдаж эхэлсэн. Тэдний балгаар чанаргүй үрийн буудай шахсанаар хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний аюулд тулгараад байгаа бөгөөд ирэх намрын ургацаа тэр чигээр нь алдах нь гэж тариалан эрхлэгчид гасалж буй. Одоо Р.Бурмаа сайд хүүгийнхээ найзуудыг буюу 30 хүрээгүй залуучуудыг авлигал хээл хахуул, бусармаг зүйлд хутгаж явна. Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд болонгуутаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар хүүгийнхээ найз болох М.Цолмон гэгчийг тавьсан.  М.Цолмон хоёр сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө өөрийн хамаатан садны хүн Б.Манансанг өөрийнхөө оронд томилчоод явсан. М.Цолмон мөн Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ангийн найз Л.Анар-Эрдэнийг тавьсан байдаг. Ийнхүү Р.Бурмаагийн хүүгийн найзууд Хүнс хөдөө аж ахуйн яамаар дүүрэн байна. Р.Бурмаа сайд хоёр хүүтэй. Том хүү Ц.Төгөлдөр нь Берлин хотод Төмөр замын төлөөлөгчөөр ажилладаг. Бага хүү Ц.Тэмүүлэн нь барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг. “Хар сүлд” ХХК-ийн дэд захирал. “Хар сүлд” ХХК бол хотын захиргаанаас зарлагддаг тендер бүхнийг хамж байдаг гэгддэг. Ийнхүү Р.Бурмаа сайдын хүүгийн найзууд бүхэл бүтэн яамыг самарч байна.

Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй Р.Бурмаа сайдыг урьд нь  дорнодчууд нутагтаа хөл гишгүүлэхгүй хэмээн жагсан, хөөж явуулж байсан түүх бий. Дорнодчуудын уурыг барсан Р.Бурмаа сайдаас зөвхөн дорнодчууд гэлтгүй Ардчилсан намынхан мөр зэрэгцэх нэр дэвшигчид нь хүртэл Р.Бурмаагаас жийрхэж, ичиж зугатах дээрээ тулаад байгаа сурагтай. Эрх баригч Ардчилсан намынхны шүдний өвчин болсон хэдхэн том сэдэв байдгын хэд хэд нь ийн Р.Бурмаа нэр дээр цоллогддог. Ийн намын масс даяар хар толбо болоод байгаа Р.Бурмааг, хэрүүл, эсэргүүцлийн хамгийн том талбар болсон Дорнод аймагт нэр дэвшүүлнэ гэдэг арай л аз сорьсон шийдэл гэмээр. Намаа хорлож, нэг тойргоо сул хаяж өгөх гээгүй л бол Ардчилсан нам очиж, очиж Дорнодод Р.Бурмааг нэр дэвшүүлмээргүй л юм. Эсвэл жагсаалтаар УИХ-д тухлаж, давхрын давхар дээл нөмөрсөн Р.Бурмаа тийм сүрхий иртэй, чадалтай, лоббитой хүн юм болов уу? АН нэг суудлаа алдах гээгүй юм бол Р.Бурмааг Дорнодоос дэвшүүлэхгүй байлгүй дээ.

 

http://factnews.mn/j27


URL:

Сэтгэгдэл бичих