ОФФШОРТОЙ, ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТАНСАГЛАЛ

7e0f47a9-30b4-4741-a21b-87770b3209f4

Нүүр номын найз Бадарчийн Одсүрэн Үгс бээр төрийн албан хаагчдын хэтэрхий тансаглалд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр гуравхан жишээ татсан нь нээрээ ч бухимдмаар ажээ. Ингээд түүнийг постыг хүргэе.

“Зарим нь “Энэ хүмүүс юундаа бухимддаг байнаа!” гэж ярих хүн байх юм. Асуудлаа шийдсэн тэр хүмүүст сайн байна л гэж хэлье. Харин бусад нь яагаад бухимдаж, гудамжаар сэтгэл дундуур алхаж, төр засгаа зүхэж байгаа юм бэ? Сүүлийн үеийн гуравхан мэдээ сонирхоё:

НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхны нэгэн нислэгээр бизнес класс 30 суудлын 28 нь албан ажлаар яваа төрийн албан хаагчид байжээ.

АХИАД НЭГ ТОО МЭДЭЭ: Манай улсад жилд 1600 орчим тоёота 570, ланд крюзэр 200 орж ирдэг гэнэ. Нийлээд 300 тэрбум орчим төгрөг хүрэх энэ тэрэгнүүдийн 70 хувийг нь төрийнхэн хувийн болон албан хэрэгцээндээ авдаг.

БАС НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхан илэрсэн офшор дансны дуулианд нэр нь гарсан манайхны 30 хувь нь л бизнесмэнүүд бусад нь төрийн албан хаагчид байна. Харамсалтай нь энэ явдал манайд хаврын цасны дайтай ч шуугиан болж чадсангүй. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, огцорсон албан тушаалтнууд хөл толгойгоо алдаж байна.

Гэхдээ гудамжинд эгэл иргэд ямар нэг юм болохыг хүлээсэн. Ядаж хэн нэг нь ичиж зовж байгааг харахыг хүссэн. Гэтэл юу ч болсонгүй. Жирийн иргэд маань төрийнхний энэ тансаглал, баярхал, цамаархалыг харж сонсож л байгаа. Дарга нарт үйлчилдэггүй хэр нь иргэдийг хяргачих гээд байдаг хуультай болохоор эгдүүцэж байна. Иргэн хүн хоолны мөнгө хулгайлж хэдэн жил шоронд, дарга хүн аймгийн төсөв хулгайлаад цалингийн хорин хувиар торгуулдагт нь зэвүүрхэж байгаа юм.

Монголын шороон дээр сэтгэл рүүгээ ус цацуулсан монгол хүн алхаж байна. Тийм болохоор БИД бухимдаж байгаа юм” гэжээ.

Гэрэг.мн

М.Баатар

 


URL:

Нэр: талын монгол Огноо: 9 June 2016

Дэмжиж байна офшор той овжин гаруудад төрийн төмөр нударга хэрэгтэй байдаг, төр толгойлоод байгаан нь харин хамсаатан, байдаг одоо яах вэ хүмүүсээ бүгдээрээ хэлэлцэх. .. ?

Нэр: Tengerl Огноо: 12 June 2016

Songuuli hulhidval boslogo gargah heregtei!!!

Нэр: Иргэн Огноо: 13 June 2016

Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг даа Манай ард түмэн ядуу зүдүү бишээ Төрийн томчууд нь л идэж ханахгүй байгаа юм /нэг иймэрхүү утгатай/ болдог бол бүх данс, хөрөнгийг нь хураагаад улсын төсөвт оруулчих юмсан. Ийм байж ичиж үхэхгүй дахиад сонгуульд орно гээд явж байдаг бузар булхай нь илрээд байхад л тэр улс төрийн ёс зүй нтр гэж байдаггүй юм байхдаа Гадныхан бол хэрэгт холбогдвол л ажлаа өгөөд ард түмнээсээ уучлалт гуйгаад зохих хариуцлагаа хүлээж байхад манай томчууд манай эсрэгээрээ шүү за яахав зааа яахав гэж тэвчиж байгаа иргэд их байгаа, одоо бүгдийнх нь нүд нь бүлтгэнээд өрөвдөлтэй амьтан болчихоод байж байгаа байлгүй, бүлтийсэн нүдэт

Сэтгэгдэл бичих