“Монголчууд МАНАН-гаас саллаа”

527-14676789124725dd3a1d8dcf7dbigМонгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам асар том ялагдал хүлээлээ. Харин Ардын нам төсөөлж байгаагүй ялалтад хүрлээ. Та шинэ парламентын өнгийг, мөн сонгуулийн дүнгийн үр дагаварыг хэрхэн харж байна?
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг нийслэл, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуультай зэрэгцүүлэн хийсэн нь хэр оновчтой байсныг хэлэхэд үнэхээр хэцүү санагдаж байна. Гудамж талбай нүд эрээлжлүүлсэн хүмүүсийн зургаар анх удаагаа дүүрэх шиг болсон. Бүгдээрээ л гоё уриатай, алхсан, инээсэн хүмүүс.
Хэн нь УИХ-д, хэн нь иргэдийн хуралд нэр дэвшиж байгааг нь  мэдэхийн аргагүй байлаа. 12 нам,  гурван эвслийн 400 гаруй хүн, 69 бие даагч, орон нутгийн сонгуульд 2300 орчим нэр дэвшигч байсан гээд бод доо. Гоё сайхан хүмүүсээр сонгогчид үнэндээ “пологтсон” байх. Ийм нөхцөлд тэдэнд сонголт хийх ганцхан арга л үлдсэн.
Тэр нь хүнийг биш намыг сонгох явдал. МАН-ын сонгуулийн сурталчилгаа амжилттай байсныг хүлээн зөвшөөрье. Бүгд биш юмаа гэхэд МАН-ын олон хүн намынхаа нэр хүндээр сонгогдсон. МАН-д асар том хариуцлага ирж байна. Сонгогдсон гишүүдийн ихэнх нь шинэ хүмүүс. Шинэ хүмүүс нь туршлагатай парламентчидаасаа хэрхэн түргэн суралцахаас УИХ-ын цаашдын өнгө тодрох буйзаа.
-Эрх баригч Ардчилсан нам есхөн суудалтай хоцорсон шалтгааныг та юу дүгнэж байна. Танай нам уг нь Ардчилсан намыг дэмжээд сонгуульд бие дааж оролцоогүй шүү дээ?
-АН сонгуулийн 76 тойрог бүхий жижгэрүүлсэн мажоритар тогтолцоог сонгохдоо сонгогчдын санал савлана гэж тооцож байсан байх аа. Гэхдээ өөрсдөө ялна гэж бодсон бололтой. Ялангуяа дангаараа хэзээ ч олонхи болж байгаагүй АН-ын хуучууллын хувьд эрсдэл хийгээд үзье гэж сэтгэсэн байх магадлалтай.
Хичнээн том эрсдэл хийнэ төчнөөн том төлбөр төлдөг болохоор АН сонгогчдын 47 хувийн санал авсан ч 9 суудалтай хоцорлоо. Гэвч сонгуулийн энэ тогтолцоонд нэг асар чухал давуу тал бий. Тэр бол тогтвортой Засгийн газар бий болох нөхцөл юм. Цаашдын өрнөлийг харах л үлдлээ.
-Улс төрийн ажиглагчид Ардчилсан нам намаа шинэчлэх боломж гарч ирж байна гэж дүгнэж буй. Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж чадах болов уу?
-Нэлээд цаг авсан ажил болох буйзаа. Жижигэрүүлсэн мажоритар тогтолцоо жинхэнэ утгаар сөрөг хүчин бий болгох нөхцөлийг үүсгэдэг гэж улс төрийн ухаанд үздэг. Энэ утгаараа МАНАН үзэгдэл Монголд дахин гарахааргүй болж байна. МАНАН намуудын төлөвшилд хортой байсан. Харилцан хяналт бүхий төр бүрдэхэд ч хортой байсан. АН-д бие даан өөрчлөн шинэчлэгдэх чадвар байгаа гэж бодож байна.
-Монголын эдийн засагт хямрал нүүрлээд удаж байна. Энэ хямралаас Ардын нам гаргаж чадах болов уу?
-МАН эдийн засгийн тун хэцүү цаг үед Засгийн газраа байгуулахаар болж байна. Сонгогчид МАН-д эдийн засгаа хямралаас гаргах даалгавар өгсөн. Чадах чадахгүйн тухай биш чадах ёстой. Эдийн засаг уналтаас гарч босох нь аль нэг намын хүсэл биш бид бүхний хүсэл, эрмэлзэл. Хийж чадвал бүгдээрээ МАН-ыг дэмжье. АН ч бас хувь нэмрээ оруулах нь гарцаагүй.
-Ер нь эдийн засаг ойрын жилүүдэд ямар байх бол. Өвдөлтөөсөө салж чадах болов уу?
-Тийм ч амархан биш байхаа. 2016, 2017 он хамгийн түвэгтэй он жилүүд байх боловуу. Дэлхийн зах зээлийн ерөнхий хандлагыг өөдрөг төсөөлөөр авч үзээд сайн ажиллавал 2018 оноос гэрэл харагдмаарсан.
-Хямралаас эдийн засгаа гаргахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Та Ардын намд юу гэж зөвлөмөөр байна?
-Урд өмнө авсан зээл, бондын төлбөрийг хөнгөвчлөх, дахин санхүүжүүлэх талаар банк, санхүүгийн байгууллагуудтай нэн даруй хэлэлцээ хийх хэрэгтэй байх. 2017 оноос эхний төлбөр хийгдэх ёстой гэхээр цаг хугацаа алдмааргүй байгаа юм. Өр дарамт болж хувирвал хэцүү болно.
Хямралын хүндрэлийг хүн амын давхаргад жигд үүрүүлэх, чадалтай нь илүү, чадал муутай нь бага үүрэх нь шударга болох бизээ. Энэ талаар системтэй арга хэмжээнүүд төлөвлөх хэрэгтэй байх. Бүс нутгийн ач холбогдолтой болон хөрш орнуудтайгаа дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхэд анхаармаар байна. Нэг үгээр хэлбэл гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.
-Тавантолгойн цахилгаан станцын гэрээг үзэглээд удаагүй байна. Ер нь Монголын эдийн засагт ямар ач холбогдолтой гэрээг үзэглэчих вэ?
-Японы “Марубени” компани гадаад хөрөнгө оруулагч, дотоод хөрөнгө оруулагч нь “Эм Си Эс”. Анх дэлхийн 25 компанид урилга хүргүүлж, 2016 оны хоёрдугаар сард тус төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпораци шалгарсан.
“Марубени” нь өөрийн орныг оролцуулан нийт 23 оронд 36000 МВт гаруй хүчин чадалтай цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж эзэмшиж, ашигладаг дэлхийн хэмжээний томоохон компани юм.
Санхүүжилтийн хувьд төслийн санхүүжилт хэлбэртэй байх бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байх юм.
Жил бүр улсын төсөвт 150 тэрбум төгрөгийн орлого орно. Оюутолгойгоос эрчим хүчний импортод төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэр дотоодын эдийн засагт үлдэж, олон зуун том жижиг аж ахуйн нэгжүүд энэ төслийн үр шимийг хүртэх болно. Манай ДНБ-ийг таван хувиар нэмэх боловуу гэж тооцож байгаа.
-Цахилгаан станцыг хэдий хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Ирэх жилээс бүтээн байгуулалт эхэлж гурван жил дотор баригдахаар байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой хугацааг заагаад өгчихсөн байгаа. Би мегатөсөл ямарч шатанд хагарч мэдэх шил байдаг гэж олонтаа хэлж байгаа. Төслийг хэрэгжүүлж амжилтанд хүргэхийн тулд шинэ Засгийн газрын асуудал хариуцсан хүмүүс анхаарал болгоомжтой ажиллаарай гэж хэлмээр байна.
Тавантолгой цахилгаан станцын төсөл амжилтанд хүрэх нь бүхэлдээ Монголын нэр хүндийг, өмнийн говийн үнэ цэнийг өсгөсөн, манай эдийн засгийн цаашдын ирээдүйд чухал ач холбогдолтой юм.

URL:

Нэр: зочин Огноо: 12 July 2016

Энхсайханыг Монголын төрөөс хол байлгах ёстой

Нэр: zochin Огноо: 16 July 2016

төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль бас цагаан шонхорийн эхнтайвний нэрийг барихаа боль

Нэр: Зочин Огноо: 21 July 2016

Энхсайханд ичих булчирхай байна уу МАНАН-аас саллаа гэдэг нь юу гэсэн үг вэ үе үеийн мэргэшсэн төрийн албан хаагчдийг хомроглон халж солиход АН-ы нэрийг ашиглан хамгийн их заваан томилгоо хийдэг арчаагүй гар. энэ хүнийг гар хөлтэй нь хамт төрөөс зайлуулах цаг болсоон. одоо БОНХАЖЯ-аар гараа угаасаар

Нэр: bi Огноо: 21 July 2016

ene huniig sain shalgah heregtei. TT asuudlaar

Нэр: zochin Огноо: 25 July 2016

хамгийн хятад хулгайч

Нэр: Anonymous Огноо: 13 August 2016

энэ дээр сэтгэгдэл бичсэн шаарнууд бүгд женко баттуга зи энхболд нарын шээснүүд бололтой сагсуурч байгаад навсайтлаа ялагдаж ёуудлаасааа сугарсандаа боож үхэх гээд энхсйаханруу давшилж байна өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгчээр өөрсдөө авсныхаа нүхийг бэлдчихээд энхсайханруу бурууг чмхэх ямарч хэрэггүй Хэрвээ ТТ нүүрсний төслийг явуулсаг бол АН ялах л байсан хохьчиндээ

Сэтгэгдэл бичих