ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛИЙН НҮЦГЭН ЗУРГУУД ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН ҮҮ?

1393

Үзэгч олонд “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг хэд хэдэн киноны дүрээрээ танил болсон жүжигчин О.Цэнгэл өдгөө Хөвсгөл нутгаар аялж яваа. “Universe best of songs” наадмын шилдэг оролцогчоор шалгарч байсан дуучин Э.Мишээлтэй үерхэж буй тэрбээр хайр дурлалынхаа халуун илчинд ёстой л нэг шатаж яваа бололтой.

Халуухан хосууд маань Хөвсгөл далайн эргээр зугаалж, хамтдаа шоу цэнгүүнд оролцон цагийг ихэд хөгжилтэй өнгөрүүлж байгаа гэнэ шүү. Тухайлбал дуучин Э.Мишээл хайртай бүсгүйдээ зориулан

…Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн

Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн… хэмээн шүлэг тэрлэж, хамтдаа авахуулсан нандин зургуудаа дэлгэжээ.

Харин жүжигчин О.Цэнгэл “Юун гадаад цаашаа. Эх орондоо ингээд байж байх шиг жаргал, кайф хаана ч байхгүй шүү” гэж бахархалтай нь аргагүй бичиж, хайртынхаа өмнө хамаг бүхнээ дэлгэж сууна. Далайн эрэг дээр усны хувцастай сууж буй түүний хагас нүцгэн зургуудыг хайртай амраг Э.Мишээл нь авч өгчээ.

http://sharnews.net/star/6333-2016-07-18-02-21-33

1396 1395 1394 1392

http://sharnews.net/star/6333-2016-07-18-02-21-33


URL:

Сэтгэгдэл бичих