Далайд асгарсан газрын тосыг цэвэрлэх ажиллагаа саатаж байна

Шинэ Зеландын эрэгт осолдсон ачааны хөлгөөс алдагдаж байгаа газрын тос байгаль орчин, ан амьтдад сүйрэл авчрах өндөр эрсдэлтэй байгааг засгийн газраас мэдээлж байна.

Тэд энэ асуудалд тун няхуур хандаж яаралтай далайн усыг цэвэрлэхээр ажиллаж байгаа юм. Шинжээчдийн тооцоолсноор ачааны хөлөг дээрх 1700 орчим тонн газрын тосноос 300 тонн орчим нь далайд асгараад байгаа гэнэ. Асгарсан газрын тос хааш хаашаагаа 5 км зайд тархсан байх магадлалтай гэж тэд үзэж байгаа юм байна. Асгарсан газрын тосны эрэг орчим тунасаныг онцгой байдлын алба хаагчид хүрзээр цэвэрлэж байгаа юм.

Газрын тосыг хөлгөөс зөөж гаргах ажиллагааг явуулж эхэлсэн ч цаг агаарын таагүй байдлаас болж саатаад байгаа гэнэ. Энэ гамшигт ослын талаар Шинэ Зеландын Байгаль орчны сайд Ник Смит хэлэхдээ “Далайд ийм их хэмжээний шатахуун асгарсан нь байгаль орчинд учруулж байгаа хор хорирлын хэмжээгээрээ бидний түүхэнд маш тодоор бичигдэх хар толбо үлдээх болно” гэжээ.

Хэдийгээр далайд асгарсан газрын тосны хэмжээ харьцангуй бага байгаа ч шинжээчид байгаль болон ан амьтдад маш их хор хөнөөлтэй гэдгийг анхааруулж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих