Монголын спортын сэтгүүлчид шагнууллаа

4316

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос олимпын их наадмыг 10 ба түүнээс олон жил сурвалжилсан спортын сэтгүүлчдэд тусгай шагнал гардуулдаг уламжлалтай билээ.Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар өвөл, зуны 10 олимпыг сурвалжилсанд нь баяр хүргэж, олимпын галт бамбараар шагнажээ. Мөн монголын спортын төв хэвлэл “Таван цагариг” сониныг үүсгэн байгуулагч, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртжээ. Тэрбээр өвөл зуны олимпын 13 наадмын амьд гэрч болсон хүн.


URL:

Сэтгэгдэл бичих