Хоригдол америкчуудыг солилцсоны хөлсөнд 400 сая доллар өгчээ

22АНУ энэ оны нэгдүгээр сард Иран улсад 400 сая доллар шилжүүлсэн байна. Түүнийг Иранд хоригдож байсан америк иргэдийн солилцоонд өгсөн гэх яриа гарсан ч Вашингтон энэ талаар үгүйсгээд байгаа аж.

Харин өчигдөр The Wall Street Journal сонины цахим сайтад уг явдалтай холбоотой шинэ баримтуудыг мэдээлжээ. Тэрхүү 400 сая доллар нь Иранд хоригдож байсан америк иргэдийн солилцоонд төлөвлөгдсөн байсан гэнэ. Энэхүү мөнгийг Швейцарийн цэргийн нисэх онгоцоор Тегеранаас гурван америк иргэнийг 2016 оны нэгдүгээр сарын 17-нд авчирсны дараа АНУ-ын эрх баригчид Иранчуудад шилжүүлсэн юм байна.

Тухайн өдөр Ираны ачааны онгоц уг мөнгийг бэлнээр аваад Женевийн нисэх буудлаас хөөрсөн аж. Энэ мөнгөн шилжүүлгийг АНУ-ын засаг захиргаа, ялангуяа Ерөнхийлөгч Барак Обама огт үгүйсгэхгүй байгаа бөгөөд харин уг мөнгө нь хоригдлуудын солилцоонд биш, өмнө нь Иранд өгөх ёстой байсан өглөгт зориулагдсан хэмээн мэдэгдсэн байна.

Цагаан ордны зүгээс ийнхүү Тегеранд буулт хийж байгаа явдал нь Ираны цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй гэрээ хэлцэлд саад болох үндэслэлтэй гэж АНУ-ын сөрөг хүчин болох бүгд найрамдахчууд шүүмжлээд байгаа аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих