Энэ өдрийн зурхай /2016,08.27/

001780Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 25.Санчир гараг.  Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй,цагаагчин могой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага:
 Өтлөх үхэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр таны асуудлыг олон талаас нь харах чадвар сайн байна. Энэ ордныхон барагтай зүйлд сэтгэл ханадаггүй, өөрсдийн гаргасан бүхий л шийдвэрээ үнэн зөв гэдэгтээ итгэлтэй байхыг хүсдэг. Гэхдээ аливаа шийдвэрт хүртлээ их цаг зарцуулна. Тогтвортой байдал нь таны гол хандлага юм. Таны бусдыг татах чадвар ер бусын байх болно. Санхүүгийн байдал дээд цэгтээ хүрч гэнэтийн ашиг орлого олж хүссэн зүйлээ авч чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр санаачлага тань шагнагдаж, санал тань сайшаагдан дэмжигдэх болно. Энэ ордныхны амьдрал өрнүүн байх тул эргэлзэх тээнэгэлзэх зав гарахгүй бололтой. Харин энэ эрч хүчээ алдахгүй байж, хөндлөнгийн хүний хов живнээс холуур байхыг анхааруулж байна. Мэргэжлийн хүрээний асуудалд идэвхитэй байхын хэрэггүй. Ямар ч хамаагүй үнээр амжилт руу хэт улайрах байдал нь удирдлагуудын дургүйцлийг хүргэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны гэр бүл халуун дулаан уур амьсгал ноёлно. Гэвч энэ байдал тийм их удаан үргэлжлэхгүй нь бололтой. Жижиг сажиг хэрүүл маргааныг та тэвчин өнгөрүүлж чадваас энэхүү байдал хэвийн болно. Бусдын юу бодож байгааг сонсож, сайтар тунгаан бодсоноор гэр бүлийн асуудлаа зохицуулах арга зам олдоно. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг ирж түүнд сэтгэл хангалуун байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Саадтай өдөр. Өнөөдөр өглөөнөөс эхлээд орой хүртэл маш их саад тотгор тохиолдох болно. Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтаас гарах болно. Тиймээс энэ бүгдийг шийдэх гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Таны эргэн тойрон дох хүмүүс танд тасралтгүй гомдоллож, таныг дарамтанд оруулах болно. Өнөөдөр хоосон амлалтаар дүүрэн өдөр байх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та өөрийнхөө талаар олон сайн зүйл сонсоно. Мэдээж таатай байх болно. Эмэгтэй хүмүүс нийгэмд гялалзаж өөрийн ажил хэрэгтээ шинэ холбоотнууд татан оролцуулна. Харин эрэгтэйчүүд өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох мэдээ дуулна. Энэхүү мэдээг сонсоод таны сэтгэл санаа тогтвортой болж, амьдралд итгэх итгэлээр дүүрэн байх болно.


ОХИН (8/23-9/22)

Биеийн хүчний ажлууд амжилттай хэрэгжих боломжтой. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал өндөр амжилтанд хүрнэ. Техникийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ талбар дээр хүчээ үзвэл аз хийморьтой байх болно.Та аль хир сурна тэр хэмжээгээрээ цэцэглэх болно. Хурц болон халуун зүйлтэй болгоомжтой харьц. Хосуудад тийм ч таатай байхгүй л боловуу. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд бие биедээ харилцан буулт хийх хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та энэ өдрийг ширээнийхээ хойно сууж өнгөрүүлнэ. Урд байгаа ажилдаа бүх анхаарлаа хандуулж, хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Харин та ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернетэд өнгөрөөж магадгүй. Гэхдээ даргадаа баригдахгүй байхыг зөвлөе. Найз нөхдөөс тань ирэх ачаалал нуруун дээрхийг илүү нэмнэ. Тэднээс нуугдаж байгаа шалтгаанаа тодруул. Өөрийн үйл хэргийн талаар дахин эргэцүүлж, үзэх хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удирдаж болох өдөр. Санхүүгийн бичиг баримт, тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр бичигдээгүй эсэхийг хяна. Зугаа цэнгэл, архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хэдийгээр түргэн бөгөөд шинийг санаачлагч сэтгэлгээ одоо хүчтэй байгаа ч гэлээ хуурмаг хандлага гарч болох тул жинлүүрийнхнийг бүх ажил хэрэгтээ үнэнч шударга, шулуун шууд байхыг сануулж байна. Бусадтай харьцах харилцаагаа магадлан шалгаж, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хэлэлцээ наймаагаа дуусгахаа хэд хоногтоо азна.


НУМ (11/22-12/21)

Завгүй өдөр. Та өөртөө зав чөлөө гарга. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэмжээнээсээ их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх вий. Шүлэг зохиол, уран зураг зэрэг дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл. Аливаа судалгаа шинжилгээний ажил амжилттай явагдана.


МАТАР (12/22-1/19)

Таны эд хөрөнгө ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна. Таны амьдралд тохиолдож байгаа асуудлуудын талаар эсвэл та юу бодож байгаа талаар илэрхийлэхэд тань хялбар байх болно. Хэрэв та нэг хийсэн зүйлээ дахин хийх шаардлагатай болвол уур уцаараа дарж уучлал гуйн дахин хийх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

 


ХУМХ (1/20-2/18)

Хязгаарлал, эрх мэдлийн төлөө тэмцэл бий болно. Уян хатан байх хэрэгтэй. Мөн уучлал байх хэрэгтэй. Гомдож дургүйцэх нь зөвхөн өвчин авчирч, эрүүл мэндийг муутгах болно, Өөрийн тогтсон хэв маягаа дага. Эргэн тойрондох зүйлсээ анхаарч, хэрэгтэй үед эелдэг бай. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс зайлсхий. Хайр дурлалдаа цаг гарга.


ЗАГАС (2/19-3/20)

Сайн өдөр. Эерэг энергитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. өнөөдөр өөрийн амьдрал дахь хүмүүс хамтрагчидтайгаа ойлголцох болно. Одоо танд хаана хувийн харилцаа байх вэ гэдгийг нягталж үзэх боломж гарч байна. Энэ нь та аз жаргалтай байна уу, зөв замаар явж байна уу гэдгийг ойлгоход тусална.


URL:

Сэтгэгдэл бичих